“Airbnb” компани ажилчдаа гэрээсээ ажиллах үүрэг өглөө

| Нийтэлсэн May 4, 9:09 | НИЙГЭМ

Үзсэн : 531

“Airbnb” дэлхий даяар байр, зочид буудал түрээслэх үйлчилгээ явуулдаг хамгийн том компаниудын нэг юм. Нийт 6000 ажилчинтай тус компани нь уг шийдвэрээ цар тахалтай хамааралгүйгээр гаргажээ. Тодруулбал, тэд АНУ-д байдаг 3000 гаруй ажилчнаа гэрээсээ ажиллах үүрэг өгчээ. Энэ нь тус компанийн үйл ажиллагаа цар тахлын үед ч огт тасалдаагүй бөгөөд 2019 оны орлогоо өнгөрсөн онд 25 хувиар давуулан биелүүлсэн учир ажилчид оффист заавал суухгүй байсан ч үр дүн гарч болдгийг харуулсан үзүүлэлт аж.

“Airbnb” компанийн гүйцэтгэх захирал Ческигийн хэлснээр, ихэнх улс орон аялал жуулчлалаа хүн бүрт нээлттэй болгож буй учраас тэдний үйл ажиллагаа улам өргөжиж, шинэ ажилчдыг хүлээн авч, гэрээсээ ажиллах тааламжтай боломжоор хангаж байна гэжээ.

Түүнчлэн “Airbnb” компаниар үйлчлүүлж, байр түрээслэх нь зочид буудалд буухаас хамаагүй хямд өртөгтэй байхаас гадна илүү тав тухтай аж.

airbnbbb

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол