24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 22, 13:01 | Аялал жуулчлал
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд аялал жуулчлалын гол чиглэлийн зам дагуу үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгийг 35 байршилд байгуулахаар төлөвлөжээ.
Тус ажлыг төр, хувийн хэвшил хамтарч гүйцэтгэх бөгөөд эхний ээлжид дөрвөн байршилд бүтээн байгуулалт хийх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулжээ. Архангай аймгийн Цэнхэр, Увс аймгийн Зүүнхангай, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал сумд түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах юм байна. Тус ажлыг “Заяын өгөөж”, “Драгон холдинг”, “Исун мод тур”, “Баян дойт” компани гүйцэтгэх аж. Тэд үйлчилгээний цогцолбор байгуулж, цаашид менежментийг нь хариуцан ажиллах гэнэ.
Түр буудаллах цэгүүд нь 200-250 километр тутамд байх бөгөөд авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, ресторан, зочид буудал, ариун цэврийн байгууламж, эрүүл мэндийн тусламж, худалдаа үйлчилгээний газартай байхаар төлөвлөж буй юм байна.
Ийнхүү олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний цогцолборууд байгуулснаар гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэдэд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ