24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 13, 13:01 | Аялал жуулчлал
Цар тахлын улмаас уналтад орсон аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилгоор төр, засгаас олон ажил санаачлан зохион байгуулж буй. Үүний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс “Аялал жуулчлалдаа бэлдэе” аян зарлажээ. Уг аяны хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хөшөө дурсгалынхаа өнгийг сэргээн засварлах, үүд хаалгаа угааж, өнгөлөх, туг далбаагаа шинэчлэх, гудамж, талбайг цэвэрлэн ариутгах, нийтийн бие засах газрыг стандартын дагуу шинэчлэх зэрэг ажил хийхийг уриалсан байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ