Оросын тэрбумтан Роман Абрамовичийг хордуулжээ

| Нийтэлсэн Mar 29, 11:11 | Олон улс

Үзсэн : 474

3345988-68400028-2560-1440ОХУ-даа “толгой цохих” баячуудын нэг Английн хөлбөмбөгийн “Челси” клубын эзэн Роман Абрамовичийг хордуулсан талаар гадаадын томоохон хэвлэлүүдээр бичиж эхэллээ. Тэрбээр Орос Украины дайны галыг зогсоохын тулд идэвхтэй ажиллаж байсан юм. Үүний хүрээнд Р.Абрамович энэ сарын 3-нд Украины парламентын гишүүдтэй гал зогсоох хэлэлцээр хийх талаар уулзсан. 

Уг уулзалтад оролцсон гурван хүнээс химийн бодист хордсон байж болзошгүй шинж тэмдэг илрээд байгаа аж. Одоогоор тэдний бие сайжирч байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн сүүлд мэдэгдсэнээр, Роман Абрамович Украинд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаас гадна дайны галыг зогсоохын тулд ямар нэгэн зүйл хийх хүсэлтэйгээ илэрхийлжээ.. 

Барууны орнууд дайны улмаас ОХУ-ын тэрбумтнуудад эдийн засгийн хориг тавьсаар байгаа ба үүн дунд Роман Абрамович болон “Челси” клуб өртөж, улмаар Абрамович 2003 онд худалдан авсан клубээ зарах шийдвэрт хүрээд байгаа билээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол