23,Mar 2023
| Нийтэлсэн Apr 6, 14:02 | ДЭЛХИЙ
Пентагоноос дөрөвдүгээр сарын 5-нд мэдээлснээр, АНУ-ын Засгийн газар Тайваньд 95 сая ам.доллар бүхий агаарын цэргийн хүчний багц олгохоор гэрээ хийх болсноо мэдэгджээ. Энэхүү багцад Тайваний Эх орончдын армийн агаарын цэргийн хүчинд зориулсан дайн байлдааны үед төлөвлөгөө гаргах, бэлтгэл сургуулилалт болон буу, зэвсэг зэрэг олон зүйл багтсан байна.
Одоогоор БНХАУ Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэж, цэргийн дарамт, шахалт үзүүлж байгааг тус улс мэдэгдээд буй. Энэхүү хэлэлцээрээр дамжуулан Хятад-Тайваний улс төрийн байдалд АНУ өөрсдийн байр сууриа илэрхийлсэн нь энэ юм. АНУ Тайванийг өөрсдийгөө хамгаалах бүрэн эрхтэй бөгөөд тэдэнд хэзээд туслахад бэлэн гэж мэдэгджээ.
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Тайвантай ийнхүү гурав дахь удаагаа цэргийн хүчний наймаа хийж, тэдний хоорондын дипломат харилцаа улам бат бөх болсныг харууллаа.
Тайваний төлөөлөгч Шавиэр Чангийн хэлснээр, тэд өөрсдийн тусгаар тогтнол болон эрх ашгийг хамгаалсаар байх бөгөөд АНУ шиг бодлоготой улс орнуудтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж. Энэхүү гэрээг энэ сарын сүүлээр хэрэгжүүлнэ гэж Тайваний талаас итгэж буй аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ