Мэрилин Монрогийн хиймэл сормуусыг 8000 ам.доллароор худалдан авчээ

| Нийтэлсэн Mar 13, 7:07 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 203

Merilin monroe_Eyelashes_8

Америкийн алдарт артист Эрин Парсонс таван жилийн өмнө ХХ зууны алдарт жүжигчин Мэе Уэстийн амьд ахуйдаа хэрэглэж байсан энгэсгийн цуглуулгыг дуудлага худалдаанаас авчээ. Үүнээс хойш тэрбээр ховор, нандин будаг цуглуулсаар өдгөө хувийн музейтэй болсон байна.
"Нас барсан олны танил хүний эд зүйлийг худалдаж авах талаар хэзээ ч бодож байгаагүй" гэж Эрин “Allure” сайтын ярилцлагад дурджээ. Тэрбээр Мэрилин Монротой адилхан дүр төрхийг цогцлоохын тулд түүний хэрэглэдэг байсан будаг шунхыг нь үргэлж судалсаар ирсэн аж. Ингээд eBay, Etsy болон дуудлага худалдаа бүрээс гоо сайхны өвөрмөц, содон бүтээгдэхүүнүүдийг “түүжээ”.
Түүний цуглуулгын хамгийн үнэтэй, сор болсон зүйл нь жүжигчин Мэрилин Монрогийн хиймэл сормуус юм байна. Харахад энгийн боловч онцгой түүхтэй энэ хиймэл сормуусны үнэ 8000 ам.доллар гэнэ шүү.
Мөн жүжигчин Элизабет Тэйлор "Клеопатра" кинонд дүр бүтээхдээ өмссөн хиймэл 60 үснийх нь нэг нь түүний музейд байдаг ажээ.
Нью Йорк хотод байрлалтай энэ музейгээс домогт жүжигчдийн оо энгэсэг, үнэртэн, хиймэл үсээр ч зогсохгүй XX зууны эхэнд үйлдвэрлэсэн этгээд, сонин бүхнийг харж болно. Эрин Парсонс нь энэ мэт өвөрмөц цуглуулгатай төдийгүй, супер модел Жижи болон Белла Хадидын нүүр будалтыг хийдгээрээ олонд танигдсан билээ.

 

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол