01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 16, 10:10 | ДЭЛХИЙ
Өмнөд Солонгосын жүжигчин Ким Ён Гүний найз бүсгүй өнгөрсөн арваннэгдүгээр сард амаржиж, нуган үртэй болсон. Гэвч 75 настай ахмад жүжигчин өдийг хүртэл хүүгээ гэдэгт эргэлзэж байжээ. Тэрбээр энэ сарын 7-нд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн бөгөөд хариу нь 14-нд гарсан аж. Шинжилгээгээр Кин Ён Гүнийг хүүгийн эцэг болохыг баталсан тул тэрбээр албан ёсоор гэр бүлийн бүртгэлдээ оруулж, хүлээн зөвшөөрсөн байна.
“The fact” хэвлэлд мэдээлснээр Ким Ён Гүн хүүхдээ өсгөхөд шаардлагатай бүх үүрэг, хариуцлагаа хүлээж, дэмжлэг үзүүлэхээ найз бүсгүйдээ амлажээ.
Ахмад жүжигчин Ким Ён Гүний найз бүсгүй өөрөөс нь 38 насаар дүү аж. Хосууд 13 жилийн өмнөөс болзсон ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Харин тэдний харилцаа дөнгөж өнгөрсөн наймдугаар сараас л ил болж, найз бүсгүй нь жирэмсэн тухай мэдээлэл Өмнөд Солонгост том дуулиан дэгдээсэн.
Найз бүсгүйгээ жирэмсэн гэдгийг нь дуулаад тэрбээр эхлээд үр хөндүүлэхийг санал болгожээ. Гэвч хайртай бүсгүй нь түүнийг эрс эсэргүүцэж, хүүхдээ гаргах шийдвэр гаргаснаар тэдний харилцаа ил болсон.
Ким Ён Гүний туслахын мэдээлснээр, жүжигчин хүүхэдтэй болсондоо ихэд баярласан, хэрхэн илэрхийлэх учраа л олохгүй байсан хэмээсэн бол түүний гэр бүлийнхэн аавыгаа ихэд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж:www.allkpop.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ