03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 25, 15:03 | ДЭЛХИЙ
Хятадын Гуанси мужид өнгөрсөн даваа гарагт 132 хүнтэй "Боинг 737-800" онгоц унаж, осолдсон билээ. Тэдний ес нь нисэх багийн гишүүн бол үлдсэн 123 нь зорчиг байсан юм. Ослын газарт БНХАУ-ын цэрэг, цагдаа, онцгой байдлаас бүрдсэн багийнхан эрлээ үргэлжлүүлсээр буй. Тэд онгоцны нэг хар хайрцгийг олсон ч эвдэрсэн байсан тул ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.
Албаныхан гуравдугаар сарын 24-нд ослын газраас цогцос олсон талаар мэдээлжээ. Яг хэдэн хүнийхийг олсныг мэдээлээгүй байна. Мөн хөдөлгүүрийн эд анги, зүүн далавчны хэсэг гээд томоохон хаягдлуудыг пүрэв гарагт олжээ.
Онгоц шаварлаг газар мөргөж, эд анги, зорчигдын ачаа бараа өргөн уудам талбайг хамран цацагдсан байжээ. Ослын улмаас амиа алдагсдын тоог албан ёсоор зарлаагүй ч эсэн мэнд үлдсэн хүн бараг байхгүй хэмээн таамаглаж буй.
Эх сурвалж:BBC
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ