01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 15, 17:05 | НИЙГЭМ
Манай улсын 63.4 мянган иргэн он гарснаас хойш гадаадад зорчжээ. Тэдний 60 гаруй хувь нь аялах зорилгоор явсан бол 23.8 мянган иргэн ажиллах, сурах, байнга оршин суухаар гадаадыг зорьсон байна. Тэдний 74.9 хувь нь эмэгтэйчүүд, 25.1 хувь нь эрэгтэйчүүд аж.
Харин энэ оны I улиралд гадаадын 14.5 мянган иргэн ирсэн гэнэ. Тэдний 80.5 хувь нь 30 хүртэлх хоногийн хугацаагаар хил нэвтэрсэн байна. Гадаад зочдын олонх буюу 35.6 хувь нь ОХУ-аас ирсэн бол үлдсэн нь БНХАУ, БНСУ, Беларусь, АНУ, Казахстан зэрэг орны иргэд байжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ