60-27 мянган жилийн тэртээд мөхсөн аварга тэмээний яс олджээ

| Нийтэлсэн Mar 21, 7:07 | ШИНЖЛЭХ УХААН

Үзсэн : 356

тэмээ (2)Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийнхэн ОХУ болон АНУ-ын судлаачидтай хамтран “Монголын чулуун зэвсгийн үе” төслийг 1995 оноос хойш хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийн хүрээнд өнгөрсөн онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйд малтлага, судалгаа хийх үед эртний тэмээний дунд чөмөгний яс олжээ.

Энэхүү олдвор нь тэнгисийн изотопын үечлэлийн гуравдугаар үед буюу 60-27 мянган жилийн тэртээд болсон байгаль, цаг уурын огцом өөрчлөлтийн явцад мөхсөн Кноблохын тэмээнийх байсан аж. Уг амьтан нь өнөөгийн хоёр бөхтэй тэмээнээс 1.5 дахин том биетэй байсан бөгөөд Монгол, Хойд Хятад, Өвөр Байгал, Оросын Алтайн бүс орчмын өндөр уулсын хөндийгөөр адуу, хулан, бөхөн, аргаль, янгиртай зэрэгцэн нутагладаг байжээ.

Уг олдворт хийсэн лабораторийн судалгааны үр дүнг “Fronters in Earth Science” олон улсын шинжлэх ухааны сэтгүүлийн энэ сарын 14-ний дугаарт хэвлэсэн байна.

тэмээ1 (2)

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол