Энэ онд 58 километр дугуйн зам ашиглалтад оруулна

| Нийтэлсэн Apr 25, 17:05 | НИЙГЭМ

Үзсэн : 761 2

Bicycle_road_in_Dráva_street

Улаанбаатар хотод энэ онд шинээр хэрэгжүүлэх болон он дамжин гүйцэтгэж буй нийт 67 төсөл, хөтөлбөрийн талаар Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Үүний хоёр нь дугуйн зам байгуулах ажил аж. Тодруулбал, Яармагийн гүүрээс Налайх хүртэлх болон өнгөрсөн онд эхлүүлсэн Таван шараас зүүн тийш төв зам дагуух хоёр чиглэлийн дугуйн замыг энэ онд дуусгах гэнэ. Яармагийн гүүрээс Налайх хүртэлх уг замыг хоёр жилийн өмнө эхлүүлсэн ч одоо хүртэл дуусгаагүй. Дээрх хоёр зам нийтдээ 58 километр үргэлжилж буй аж.

Дугуйн замын стандарт, аюулгүй байдлыг хэр хангаж буй талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох "Дугуйн замын стандартыг мөрдөж ажиллана. Гэхдээ зарим газарт орон зайнаас хамаарч бага зэрэг нарийсах магадлалтай" гэлээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол