03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 25, 17:05 | НИЙГЭМ
Улаанбаатар хотод энэ онд шинээр хэрэгжүүлэх болон он дамжин гүйцэтгэж буй нийт 67 төсөл, хөтөлбөрийн талаар Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Үүний хоёр нь дугуйн зам байгуулах ажил аж. Тодруулбал, Яармагийн гүүрээс Налайх хүртэлх болон өнгөрсөн онд эхлүүлсэн Таван шараас зүүн тийш төв зам дагуух хоёр чиглэлийн дугуйн замыг энэ онд дуусгах гэнэ. Яармагийн гүүрээс Налайх хүртэлх уг замыг хоёр жилийн өмнө эхлүүлсэн ч одоо хүртэл дуусгаагүй. Дээрх хоёр зам нийтдээ 58 километр үргэлжилж буй аж.
Дугуйн замын стандарт, аюулгүй байдлыг хэр хангаж буй талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох "Дугуйн замын стандартыг мөрдөж ажиллана. Гэхдээ зарим газарт орон зайнаас хамаарч бага зэрэг нарийсах магадлалтай" гэлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ