Өмнөд Солонгост коронавирусээр хоногт 429 хүн нас баржээ

| Нийтэлсэн Mar 17, 7:07 | ДЭЛХИЙ

Үзсэн : 237

download (1)

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар дээд хэмжээнд хүрчээ. Сүүлийн нэг өдрийн дотор гэхэд 621 328 тохиолдол шинээр бүртгэгдэж, 429 хүн нас барсан тухай тус улсын цар тахалтай тэмцэх албаныхан мэдээлэв.

БНСУ гуравдугаар сар гарснаас хойш халдварын шинэ тохиолдлын тоогоороо дэлхийд тэргүүлж байгааг ДЭМБ мэдээлсэн байна.

Албаны мэдээллээр, солонгосчуудын олонх нь цар тахлын эсрэг товлолт тундаа хамрагджээ. Гэсэн ч халдварын тархалт ийн өндөр хэвээр байна. Харин нас баралтын тоо нь зарим улсаас бага аж.

Өмнөд Солонгос нь 52 сая хүн амтай юм. Цар тахлын тархалт ихэссэнтэй холбоотойгоор тус улс 23.00 цагаас хойш хөл хөдөлгөөн хязгаарлаж, зургаагаас олон хүн нийтийн газарт цугларахгүй байх зэрэг хорио цээрийн дэглэм сахиж байгаа аж.

Одоо хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэмийг сулруулах эсэхийг Засгийн газар нь энэ баасан гарагт шийдэх юм. Өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгост 7.6 сая хүн коронавирусийн халдвар авч, 11 052 нь нас баржээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол