Энэ өдөр Ж.Гүррагчаа "Союз-39" хөлгөөр сансарт нисжээ

| Нийтэлсэн Mar 22, 4:04 | Танин мэдэхүй

Үзсэн : 289

Энэ өдөр Ж.Гүррагчаа "Союз-39" хөлгөөр сансарт нисжээ

Өнөөдөр нарны шууд тусгал экваторт тусаж, дэлхийн өнцөг булан бүрт өдөр, шөнө тэнцэж байна.

- 1630 оны энэ өдөр АНУ-ын Массачусетс мужийн захиргаа хөзөр, шоо зэргийг хуулиар хориглов.

- 1832 оны энэ өдөр Германы суут зохиолч Йоханн Вольфганг фон Гёте таалал төгсжээ.

- 1916 оны энэ өдөр Хятадын сүүлчийн эзэн хаан Юань Шикай эрх ямбаасаа татгалзсанаар тус улс бүгд найрамдах засаглалд шилжив.

- 1960 оны энэ өдөр лазерын туяаны оюуны өмчийн гэрчилгээг Артур Леонард Шавлоу, Чарльз Хард Таунес нар авав.

- 1972 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Хүний эрхийн тэгш байдлын тухай хуулийг батлан, улс даяар хэрэгжүүлж эхэлжээ.

- 1981 оны энэ өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгт "Союз-39" хөлгөөр Жүгдэрдэмидийн Гүррагчаа огторгуйн уудамд нисжээ. Тэрбээр сансарт ниссэн дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь, Монгол Улсын анхны хүн юм.

- 1993 оны энэ өдөр технологийн "Интел" корпорац компьютерийн анхны "Пентиум" процессорыг худалдаанд гаргав. Энэ нь 60 мегагерцийн хурдтай, 64 байтын багтаамжтай байсан аж.

- 1995 оны энэ өдөр Оросын сансрын нисэгч Валерий Поляков сансарт 438 хоногийг өнгөрөөсний эцэст эх дэлхийдээ газардав.

- 2001 оны энэ өдөр “Tom and Jerry”, “The Powerpuff Girls” зэрэг хүүхэлдэйн киног зохион бүтээсэн Уиллиам Ханна таалал төгсжээ.

- 2017 оны энэ өдөр Английн нийслэл Лондонд байрлах Парламентын ордны гадна террорист халдлага болов. Улмаар дөрвөн хүн амиа алдаж, 20 хүн бэртсэн байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол