Нөөцийн махыг 350 төгрөгөөр хямдруулах боллоо

| Нийтэлсэн Apr 27, 15:03 | НИЙГЭМ

Үзсэн : 438 1

дадада

Бараа, бүтээгдэхүүний ханшийн өсөлттэй холбоотойгоор “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх” хуулийн төсөл боловсруулсан билээ. Эл төслийн дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдэд 234 тэрбум төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгох аж. Үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар дэмжлэг болгон хариуцахаар шийдвэрлэлээ.

“Нийт 25 тэрбум төгрөгийн хүү тооцно. Энэ бол иргэдээ мах, гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг” хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан хэлсэн юм.

Мөн энэ хаврын хэрэгцээнд зориулж, 12.7 мянган тонн нөөцийн мах бэлджээ. Махны 30 хувь нь үхрийнх бол 70 хувь нь хонь, ямааных аж.

Өнөөдрийн байдлаар үхрийн мах 3600, хонины мах 6800, ямааны мах 1.1 мянган тонны нөөцтэй байна. Үнийн хувьд:

  • Үхрийн мах 8900 төгрөг
  • Хонины мах 8300 төгрөг,
  • Ямааны мах 7100 төгрөгөөр борлуулж байна. Тэгвэл Засгийн газрын дээрх хуралдаанаар хонины нөөцийн маханд кг тутамд 250 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэв. Харин нөөцийн мах бэлтгэгч 23 аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд кг тутамд 100 төгрөг хямдруулах болжээ. 

Ингэснээр нөөцийн хонины мах 8300 төгрөгөөс 7950 төгрөг болж хямдарна гэсэн үг. 

Сонирхуулахад, амралтын өдрүүдэд нөөцийн мах бэлтгэгч компаниуд борлуулж буй хонины гулуузаа кг-ыг нь 7750 төгрөг болгож хямдруулах талаар мэдээллээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол