34 жилийн дараа “гэртээ” ирсэн уран зургийг сэргээн засварлажээ

| Нийтэлсэн Apr 27, 15:03 | Уран зураг

Үзсэн : 304

279392149_1368743283637302_5257727067140002867_n (2)

Монголын уран зургийн галерейнхэн Ардын зураач Д.Амгалангийн 1965 онд туурвисан “Жаахан шаргын нутагт” зургийг сэргээн засварласнаа олны хүртээл болгож буй. Социалист бүтээн байгуулалт болон соёлын хувьсгалыг монгол ахуйтай хослуулан бүтээсэн тус зураг хэд хэдэн газраа цоорон, будаг нь халцарч, олон жилийн тоос тортогт дарагдсан байжээ.

Тус галерейн “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд нэгэн үзэгч эл зургийг сэргээн засварлах зардлыг хандивласан гэнэ. Бүтээлийг Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжлийн хүмүүс сэргээн засварлаж, галерейн сан хөмрөгт өчигдөр хүлээлгэн өгсөн байна.  

Ташрамд дурдахад, Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт данстай эл бүтээлийг 1986-2020 онд Их тэнгэр цогцолборт бусад 17 зургийн хамт байршуулж байсан юм. Бүтээлүүдийг гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах байруудад түр байрлуулахаар 1986 онд шилжүүлснээс хойш 30 гаруй жил тэндээ байжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол