Жо Байден Украинд 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх санал гаргалаа

| Нийтэлсэн Apr 29, 9:09 | ДЭЛХИЙ

Үзсэн : 358

biden ukraine proposal

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх саналыг Конгресст оруулжээ.

Уг тусламжийн 20 тэрбумыг цэргийн, 8.5 тэрбумыг эдийн засгийн, гурван тэрбум ам.долларыг нь хүмүүнлэгийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна.

Жо Байден “33 тэрбум ам.доллар бага мөнгө биш. Гэхдээ бид юу ч хийлгүй, түрэмгийллийг хүлээн зөвшөөрвөл илүү их гарз, хохирол учирна” хэмээв.

Тэрбээр АНУ-аас Украинд тусламж үзүүлснээрээ Орост халдаж байгаа гэсэн үг бус. Зөвхөн тус улсыг өөрийгөө хамгаалахад нь дэмжлэг үзүүлж буй хэрэг гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол