30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 13, 10:10 | НИЙГЭМ
Өргөн хэрэглээний гэр ахуйн болон хүнсний гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутамд 2.7-3.5 хувиар өссөөр байна. Үүн дээр нэмээд бичиг хэргийн үнэ ханш ч “талийж” өгчээ. Тодруулбал, бидний байнгын хэрэглээ болсон бичгийн цаасны үнэ ихэнх барааны дэлгүүрт ширхгийг нь 200-300 төгрөгөөр борлуулж буй аж. Тэгвэл хүнсний дэлгүүр болон орон нутагт уг бүтээгдэхүүний үнэ ширхэг нь 350 төгрөг байгааг худалдан авагчид хэлсэн. Бөөний үнээр нь авбал арай хямд ч иргэдэд тэгэх шаардлагагүй тул хэрэгцээгээрээ л нөөцөлдөг байна.
Анх ширхэг нь 10, 20 төгрөгөөр зарагддаг байсан бичгийн цаас 1-2 жилийн өмнө нь буюу цар тахлын үеэр 50 төгрөг болж нэмэгдсэнийг иргэд мэднэ. Тэгвэл өдгөө 50 ширхэгтэй нэг боодол цаас дунджаар 12-16 мянган төгрөг болжээ. Ширхэг нь дунджаар 200-300 төгрөгтэй тэнцэж буй гэсэн үг.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ