23,Mar 2023
| Нийтэлсэн Mar 28, 11:11 | Байгаль орчин
Нийслэлийн удирдлагууд болон бусад албаныхан “нүцгэн” хотоо хэрхэн ногооруулах талаар яг одоо хэлэлцэж байна. Тодруулбал, “Тэрбум мод’’ үндэсний аяныг нийслэлд яаж зохион байгуулбал үр дүнтэй талаар төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, Элчин сайдын яамд болон иргэний төлөөлөл нийлсэн 200 гаруй хүн “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн өрнүүлж буй нь энэ.
Зөвлөгөөнийг нээж, Хотын дарга Д.Сумъяабазар “Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоолох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлэн, үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж буй. Үүний хүрээнд 2030 он хүртэл нийслэлд 120 сая мод тарьж ургуулан, арчлан хамгаалах болсныг хэлэхэд таатай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөөр, ирэх найман жилд ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12 948 га газарт хийх бөгөөд 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га-д, нэмээд 4.5 сая мод, Улаанбаатар хотын ногоон байгууламж бүхий 3750 га газарт 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая гэхчлэн нийт 120 сая мод тарьж, арчлан ургуулахаар болсон” гэлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ