2022 онд нээлтээ хийх, үзэгчдийн тэсэн ядан хүлээж буй 12 кино

| Нийтэлсэн Mar 11, 11:11 | Танин мэдэхүй

Үзсэн : 425

2022 онд нээлтээ хийх, үзэгчдийн тэсэн ядан хүлээж буй 12 кино

12. "Avatar 2"

avatar

Жеймс Камероны найруулсан, 2.8 тэрбум ам.долларын орлоготой "Аватар" нь одоогоор бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон кино хэвээр байна. Камерон тус киноныхоо үргэлжлэлийг эхний ангиа бүтээж байх үедээ төлөвлөсөн ч хоёр жилийн дараа гарах олон ангит киноны франчайз болгон өргөжүүлэхэд цаг заваа зориулжээ.

Нээлт: Арванхоёрдугаар сарын 16

11. "Don’t Worry Darling"

harry-styles-dont-worry-darling-florence-pugh-olivia-wilde

Дуучин Харри Стайлс, жүжигчин Флоренс Пью нар хамтран Оливиа Уайлдын “Booksmart” бүтээлийн үргэлжлэлд гол дүр бүтээх нь байна. “Don’t Worry Darling” киног амьдралдаа сэтгэл дундуур Америк гэрийн эзэгтэйн тухай өгүүлсэн сэтгэл зүйн триллер гэж тодорхойлжээ.

Нээлт: Есдүгээр сарын 23

10. "The Unbearable Weight of Massive Talent"

The-Unbearable-Weight-of-Massive-Talent-Movie-Nicolas-Cage

“The Unbearable Weight of Massive Talent” кинонд жүжигчин Николас Кейжийн алдар нэрийг нь дагах сөрөг зүйлстэй хэрхэн тэмцэж буй талаар бодит түүхийг нь өгүүлнэ. "Хаан ширээний тоглоом"-ын од Педро Паскаль мөн гол дүр бүтээсэн байна.

Нээлт: Дөрөвдүгээр сарын 22

9. "The Worst Person in the World"

worst-person-in-the-world

Дани гаралтай Норвегийн найруулагч Йоахим Триерын тав дахь бүтээл, Осло гурамсан зохиолын гурав дахь боть “The Worst Person in the World” нь 30 настай эмэгтэй Жюли болон түүний тогтворгүй, адармаатай харилцааны тухай өгүүлэх романтик драм юм.

Нээлт: Аравдугаар сарын 13

8. "Thor: Love and Thunder"

thor

"Марвел"-ынхан кино ертөнцөд мөн шүтэн бишрэгчдэдээ дахин нэг бэлэг барих гэж байна. "Тор"-ын гурав дахь анги болох "Тор: Хайр ба аянга" киноны гол дүрд Крис Хэмсворт болон "Галактикийн хамгаалагчид”-ын нэгдэл, Кристиан Бэйл нар оролцон тоглох юм байна.

Нээлт: Долдугаар сарын 8

7. "Top Gun: Maverick"

Top Gun Maverick

2022 он кинонуудын "үргэлжлэлийн жил" бололтой. Анхны кино нь гарснаас хойш 35 гаруй жилийн  дараа Том Круз, Вал Килмер нар эргэн ирж байна. Энэхүү кино нь нисгэгч Маверик өнгөрсөн үетэйгээ нүүр тулж, олон жилийн бичиг цаасны ажил, үүргээсээ зайлсхийж байгаа тухай өгүүлэх аж. 2019 онд зураг авалт нь дууссан хэдий ч нээлт нь цар тахлын улмаас олон удаа хойшлогджээ.

Нээлт: Тавдугаар сарын 29

6. "Black Panther: Wakanda Forever"

Black-Panther-Wakanda-Forever-Nakia-Shuri-Okoye

Чадвик Боземан анх Вакандагийн нинжин сэтгэлтэй, хүчирхэг захирагч Т.Чаллагийн дүрээр "Хар ирвэс"-ийн дараагийн ангид эргэн ирэх байсан ч 2020 онд таалал төгссөнөөр төлөвлөгөөг нь өөрчилсөн юм. Райан Куглерийн удирдсан зураг авалтад удаа дараа асуудал тулгарч, хэдэн сараар хойшлуулсан бөгөөд Куглер “Босемангүйгээр кино бүтээх нь миний хийж байсан хамгийн хэцүү зүйл" гэжээ.

Нээлт: Арваннэгдүгээр сарын 11

5. "Red Rocket"

red-rocket-poster-1200

“Scary Movie-3” киногоор олонд танигдсан жүжигчин Саймон Рэкс нь Майки Саберийн дүрийг бүтээнэ. Энэ киноны үйл явдал Доналд Трампыг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үеийн Техасын жижиг хотод өрнөх аж. Майки нэгэн залуу бүсгүйтэй танилцан, түүнийг Лос Анжелес хот руу явахад нь тусална гэж итгүүлдэг.

Нээлт:Гуравдугаар сарын 11

4. "Jackass Forever"

jackass

“Jackass”-ын уран бүтээлчид шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин нэгэн киног өргөн барих юм байна. Аймшиггүйгээр элдвийг туршдаг киноны жүжигчин Стив-О, Ноксвилл нар зураг авалт эхэлснээс хоёр хоногийн дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Үүнээс харахад адал явдалтай гэдэг нь ойлгомжтой биз ээ.

Нээлт: хоёрдугаар сарын 4

3. "Doctor Strange in the Multiverse of Madness"

dr-strange-multiverse-easter-eggs

Стивен Стрэнж олон ертөнц рүү нэвтрэх гарцыг нээх хориотой шившлэг хийдэг. Гэсэн хэдий ч түүний багт даван туулахад хэтэрхий том бэрхшээл гарч ирнэ. Аюулыг туулж, шинэ дайсантайгаа тулгарах Доктор Стрэнжтэй үл мэдэгдэх ертөнцөөр аялаарай.

Нээлт: Тавдугаар сарын 6

2. "The Northman"

northman

Роберт Эггерс болон Исландын яруу найрагч, зохиолч Сжон Сигурдссон нарын бичсэн "Нортман" Х зууны эхэн үед Исландад эцгийнхээ үхлийн төлөө өшөө авах гэж буй Нордикийн ханхүүгийн тухай өгүүлнэ. Нэмж дурдахад, дуучин Бьорк 2000 оны "Харанхуй дахь бүжигчин" киноноос хойших анхны хүүрнэл зохиолын бүтээлд тоглож байгаа аж.

Нээлт: Дөрөвдүгээр сарын 22

1. "The Batman"

the-batman-1200-4

"The Batman" 2022, Оскарын шагналт Бонг Жун Хо-н "Паразит" киноны үргэлжлэлд дүр бүтээсэн Роберт Паттинсон Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болжээ. Колин Фаррелл хэмээх эвгүй хачин төрхтэй оцон шувууны дүрд, Жим Кэрри “Riddler”-н дүрд тоглоно.

Нээлт: Гуравдугаар сарын 4

 

Эх сурвалж: gq-magazine.co.uk

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол