2022 оны шилдэг Gaming чихэвчүүд

| Нийтэлсэн Apr 7, 14:02 | Технологи

Үзсэн : 479 2

Видео тоглоомчдын хамгийн чухал “зэвсгүүдийн” нэг нь мэдээж чихэвч. Орчин үеийн тоглоомуудын дуу, дүрсний нарийвчлал маш өндөр болсон тул доторх үйл явдлын чимээг сонсох нь тоглогчийн “хувь заяа”-г шийдэхэд онцгой үүрэгтэй. 

Тоглоомын чихэвч сонгоход дуугаралтын чанар, удаан ашиглахад чих өвтгөхгүй байх, тухтай байдал, мөн санхүүгийн байдлаа ч тооцоолох хэрэгтэй. Тоглоомчдод зориулсан Headset төрлийн хамгийн шилдэг таван чихэвчийг танилцуулж байна. Чихэвч

5. "Steelseries - Arctis 9x”

maxresdefault

“Steelseries”-ийн тоглоомын хэрэгслүүд хэдийнээс л алдартай. Монголчууд “Steelseries”-ийн “Kinzu”, “Kana” хулгана, “Siberia” чихэвчийг нь л зүүж тоглодог байсан үе бий. Гэхдээ бид энэ удаад шилдэг таван чихэвчийнхээ нэгээр 2019 онд танилцуулсан “Arctis 9x” чихэвчийг онцолж байна. Уг чихэвчийн гол давуу тал нь утасгүй учраас та хүссэн төхөөрөмждөө ашиглах боломжтой. Тоглож байхад цэнэг нь дуусвал компьютертоо залгасан ч болно. Мөн микрофоны чанар нь маш сайн тул багийнхныхаа паржигнасан чимээнээс болж “тилт”-рүүлэхгүй. Харин тус чихэвч харьцангуй үнэтэй бөгөөд 189 ам.доллар аж.

Давуу тал
  • Утасгүй ашиглах боломжтой
  • Чанартай дуугаралт
  • Сайн микрофон
Сул тал
  • Үнэтэй
  • Басс муу

 

4. “Beyerdynamic - MMX 100”

20211219_095625

Германы “Beyerdynamic” брэнд нь тоглоомчдын хувьд тийм ч танил нэр биш. Учир нь тус брэнд зөвхөн чихэвч болон микрофоноор дагнасан юм. Гэхдээ тэд ч бас тоглоомчдод зориулсан чихэвчээ үйлдвэрлэсэн. “MMX 100”-ийн гол давуу тал нь төгс дуугаралт болон микрофон. Түүнээс гадна чихэвчийн зөөлөвч нь маш таатай учраас өдөржин зүүсэн ч та түүртэхгүй. Зах зээлд 99 ам.доллароор зарж байгаа нь харьцангуй боломжийн үнэ.

Давуу тал
  • Гайхалтай дуугаралт
  • Тав тух
  • Загварлаг дизайн
  • Сайн микрофон
Сул тал
  • Дуугаа тохируулахад төвөгтэй

3. “Razer - Kraken X”

Razer_Kraken-X-1_headphones-full-microphone

Хэрэв та хямдхан чихэвч хайж байвал шууд л “Razer - Kraken X”-ийг сонирхох хэрэгтэй. Ердөө 40 ам.долларын үнэтэй ч уг чихэвч нь тоглоомчдын дунд маш нэр хүндтэй. Дуугаралт нь тун сайнаас гадна загварын хувьд ч “үзэсгэлэнтэй”. Харин чихэвчийн сул тал нь салдаггүй микрофонтой учир царгих, эвдрэх нь цөөнгүй.

Давуу тал
  • Хямд үнэтэй
  • Тав тухтай
Сул тал
  • Микрофон салдаггүй
  • Басс бага зэрэг сул

2. “HyperX - Cloud II”

design-medium

Энэ чихэвчид “нүд унагадаггүй” тоглоомчин ховор. “HyperX - Cloud II” ашигладаг мэргэжлийн тоглогч ч олон. “HyperX” зөвхөн тоглоомчдод зориулсан брэнд учир тав тух, дуугаралт маш сайн нь дамжиггүй. Сул тал нь микрофоноо ашиглахын тулд “Sound card”-ыг тусgд нь худалдаж авдаг.

Давуу тал
  • Зөвхөн тоглоомчдод зориулсан 
  • Мэргэжлийн олон тоглогч ашигладаг
Сул тал
  • Sound card худалдан авах шаардлагатай

 

1. “Razer - Blackshark v2”

razer-blackshark-v2-2020-usp-hyperclear-mobile

Уг жагсаалтын нэгдүгээрт ямар чихэвч сонгон оруулах, эсэхдээ тун эргэлзлээ. “HyperX - Cloud Alpha”, “Logitech - G Pro” гэх мэт гайхалтай чихэвч байдаг ч бид энэ удаад “Razer - Blackshark v2”-ийг онцоллоо. Тоглоомчдод тун тохирсон загвартай уг чихэвчийн дуугаралтыг хэрэглэгчид таван одоор үнэлсэн байдаг. Мөн зах зээлд 100 хүрэхгүй ам.доллароор худалддаг нь тэргүүн байранд бичигдэх бас нэг шалтгаан юм. Хэрэв та утасгүй чихэвчийг илүүд үздэг бол "Razer Blackshark v2"-ийн утасгүй хувилбар нь ч байдаг.

Давуу тал
  • Тав тухтай
  • Загварлаг дизайн
  • Хямд үнэ
Сул тал
  • Холбоос утас муутай

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол