НАТО: Дайны үеэр 15 000 орос цэрэг амь үрэгдсэн

| Нийтэлсэн Mar 23, 18:06 | ДЭЛХИЙ

Үзсэн : 316

орос

Орос Украины мөргөлдөөн эхлээд яг нэг сар боллоо. НАТО-гийн цэргийн ахлах офицер Оросын талаас амссан хохирлын талаар өнөө өглөө анх удаа мэдээлэв. Тэдний тооцоолсноор, ОХУ нэг сарын хугацаанд 30 000-40 000 хүний хохирол амссан бөгөөд үүнээс 7000-15 000 нь нас баржээ. Харин үлдсэн нь шархадсан, олзлогдсон, сураггүй алга болсон хүмүүс аж.  Амь үрэгдэгсдийн тоог Украины Засгийн газрын мэдээлэл, ОХУ-аас өгсөн мэдээлэл, нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн тооцоолсон гэжээ.

АНУ-ын засгийн газар Орос, Украины хохирлын талаар олон нийтэд мэдээлэхээс үндсэндээ зайлсхийж буй. Учир нь тус улсын Засгийн газарт очиж буй мэдээлэл найдвартай, эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол