24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 12, 6:06 | СПОРТ
“Бээжин-2022” паралимпийн наадмын эрэгтэйчүүдийн цанын 12.5 км-ийн уралдаан боллоо. Энэ зайд 22 тамирчин хурд сорьсноос БНХАУ-ын Ван Чен Ян 33:07.8 минутын амжилтаар түрүүлэв. Манай тамирчин Ц.Дашдорж 41:01.0 минутын амжилтаар 14 дүгээр байрт орлоо.
Харин тамирчин Б.Ганболд 48:07.7 минутад замаа дуусгаж, 21 дүгээрт бичигдсэн юм. Үүгээр манай хоёр цаначны уралдаан өндөрлөв.
Гуравдугаар сарын 4-13 хүртэл 10 өдрийн турш үргэлжилсэн тус наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цана, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөв. Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпийн наадамд уулын цанын төрөлд оролцсон анхны монгол тамирчин байв. Харин Б.Ганболдын хувьд гурав дахь паралимпдээ уралдаж байгаа билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ