08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 18, 9:09 | НИЙГЭМ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсад он гарснаас хойш 7866 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3866 буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Харин гэр бүлийн хүчирхийллийн 2002 зөрчил бүртгэгдсэний 1279-ийг нь шалган шийдвэрлэжээ. Гэр бүлийн хүчирхийллийн 434 гэмт хэрэг бүртгэгдсэний 35-ыг нь эрүүгийн хуулиар арга хэмжээ авсан.
Мөн он гарснаас хойш хүүхэд оролцсон гэмт хэрэг 124, согтуугаар үйлдсэн 1049, бүлэглэсэн 288, мансуурсан үедээ үйлдсэн 38 хэрэг гарчээ.
Гэмт хэргийн улмаас 7.6 мянган хүн хохирсон бол 362 нь хүүхэд, 3449 нь эмэгтэйчүүд байжээ. Түүнчлэн 2025 хүн гэмтэж, 229 хүн нас барсан харамсмаар үзүүлэлт байна.
Үүнээс гадна гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагч 3722-д хүрснээс 138 нь хүүхэд, 762 нь эмэгтэйчүүд байсан аж.
Гэмт хэргийн улмаас 142 тэрбум төгрөгийн хохирол учирч, 49.2 тэрбумыг нь барагдуулжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ