ОХУ-ын арми 134 500 хүнийг цэрэгт татна

| Нийтэлсэн Apr 1, 17:05 | ДЭЛХИЙ

Үзсэн : 352

r12-870x400

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин пүрэв гарагт хаврын цэрэг татлагын тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тус улсын зэвсэгт хүчин шинээр 134 500 хүнийг цэргийн албанд татан оролцуулах болсон аж.

Оросын арми нь хугацаат болон гэрээт цэрэг гэсэн холимог боловсон хүчний системтэй бөгөөд манайхтай адил хавар, намарm татлага явуулдаг.

Төрийн мэдээллийн “ТАСС” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн хавар тус улсад 134 650, 2020 оны хавар 135 000 залуу цэргийн албанд морджээ.

“Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж буй Украины хямралыг эхлүүлэхдээ Ерөнхийлөгч Владимир Путин хугацаат цэргүүдийг оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч дараа нь ОХУ-ын Батлан ​​хамгаалахын яамныхан хугацаат цэргүүдээ Украинд байлдаж байсныг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдээлсэн юм.

Эх сурвалж: CNN

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол