24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 22, 3:03 | НИЙГЭМ
Өчигдөр үдээс хойш “China eastern airlines” компанийн "MU5735" дугаарын тийрэлтэт онгоц Хятадын өмнөд хэсгийн Гуанси мужийн уулархаг газарт осолджээ. Тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын мэдээлснээр 132 зорчигч тээвэрлэж явсан уг онгоц гэнэт хүчээ алдаж, гуравхан минутын дотор 8869 метрээс 1333.5 метр болтол доошилсон аж.
“Боинг 737” онгоц Хятадын баруун өмнөд хэсэгт орших Куньмин хотоос Гуанжоуг чиглэн явжээ. Сүүлд Вужоу хотоор дайрахдаа 14.15 цагт холбоо тасарсан байна. Харамсалтай нь, онгоцны 123 зорчигч, багийн есөн гишүүн бүгд амь үрэгджээ.
Одоогоор уг ослын шалтгаан болон амь үрэгдэгсдийн талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин тус улсын онцгой байдлын албанд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, ослын шалтгааныг тогтоохыг даалгажээ.
“Боинг” агаарын тээврийн компани одоогоор нислэг үйлдэж буй “737-800” онгоцуудаа газардуулах бөгөөд дахин нислэг хийхгүй гэдгээ мэдээлэв.
Эх сурвалж: CNN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ