130 жилийн өмнө живсэн "Атланта" усан онгоцыг олжээ

| Нийтэлсэн Mar 11, 11:11 | Технологи

Үзсэн : 225

130 жилийн өмнө живсэн "Атланта" усан онгоцыг олжээ

ship 2

Нэгэн цагт үүрд алга болсон хэмээгдэж байсан, 130 жилийн настай "Атланта" хөлөг онгоцыг Мичиган мужийн Супериор нуурын ёроолоос олжээ. Усан дор 100 гаруй жил байсан ч хөлөг онгоцны нэрийг унших боломжтой байсан нь гайхалтай шүү.

Их нуурууд дахь хөлгийн сүйрлийн түүхийн нийгэмлэг (GLSHS)-ийн мэдээлснээр, Мичиган мужийн “Буга” паркаас 56 километрийн зайд орших нуурын ёроолд "Атланта" усан онгоц 198 метрийн гүнд байжээ.

Түүх сөхвөл, "Атланта" усан онгоцныхон 1891 оны тавдугаар сарын 4-нд нүүрс тээвэрлэн явахдаа шуурганд өртөн, живжээ. Тухайн үед хүчтэй шуурганы улмаас чиргүүл нь хагарч, дарвуул нь эвдэрсэн тул "Вильгельм" усан онгоцоор чирүүлж явсан гэдэг. Амьд үлдсэн хүмүүс “Шуурганы үеэр гурван тулгуур нь бүгд эвдэрсэн” гэж хэлсэн байна.

Алсын удирдлагатай хэрэгслээр авсан гэрэл зургуудад хөлөг онгоцны дугуйны үлдэгдэл, бие засах газар, эвдэрсэн тулгуурууд нь хүртэл харагдсан байна.

ship

GLSHS-ийн гүйцэтгэх захирал Брюс Линний хэлснээр сүйрсэн хөлөг онгоц ийм удаан хугацааны дараа тод танигдах нь ховор бөгөөд энэ нь Супериор нуурын ус жилийн дөрвөн улиралд хүйтэн байдагтай холбоотой байж болох аж. Линн "Хөлөг онгоц 130 жилийн дараа ч үзэсгэлэнтэй хэвээр байна" хэмэээжээ.

"Атланта"-гийн үзмэрийг музейд толилуулахаар төлөвлөж байгаа ч тусгай зөвшөөрөл автал нуурын ёроолд нь хөндөлгүй орхих гэнэ.

 

Эх сурвалж: edition.cnn.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол