13 настай хүүхэд жолоо барьсны улмаас есөн хүний аминд хүрчээ

| Нийтэлсэн Mar 18, 9:09 | Сонин хачин

Үзсэн : 248

13 настай хүүхэд жолоо барьсны улмаас есөн хүний аминд хүрчээ

Техас мужид насанд хүрээгүй хүүхэд ачааны машин жолоодсоны улмаас микроавтобустай мөргөлджээ. Уг ослоор гольфын тэмцээнд оролцохоор явж байсан, Нью-Мехикогийн их сургуулийн зургаан тамирчин, дасгалжуулагч Тайлер Жэймсийн хамт амь үрэгджээ. “Пикап” загварын машинд байсан хоёр зорчигч, 13 настай жолооч мөн нас барсан байна.

АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Брюс Ландсберг ослын шалтгааныг хурд хэтрүүлсэий улмаас мөргөлдсөн гэж үзжээ.

Ташрамд сонирхуулахад, Техасд 15 настай хүүхэд жолооны үнэмтлэхтэй, насанд хүрсэн хүний хяналтад жолоо барих боломжтой аж.   

Эх сурвалж: Eonline.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол