08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 18, 16:04 | НИЙГЭМ
Ховд аймагт цагдаагийн алба хаагч 13 настай охинд буу тулган, гавлаж, мэдүүлэг авсан тухай мэдээлэл цахим орчинд түгсэн.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга болон орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг Дарви сумд ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн охины ар гэрийнхэнтэй уулзсан. Мөн охиныг 24 цагийн турш өрөөнд байлгасан асуудал гараагүй гэж мэдээлсэн. Охин тэнд дүү нартайгаа хамт байсан юм билээ. Гэхдээ энэ бол тухайн аймгийн цагдаагийн газраас өгч буй мэдээлэл. Яг газар дээр нь ажлын хэсэг ажиллаж буй учраас нэгдсэн мэдээлэл удахгүй өгөх байх. Мөн ЦЕГ-аас энэ асуудалд анхаарал тавьж буйг хэлье” хэмээсэн юм.
“Энэ асуудалд ямар нэг байдлаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байвал зохих журмын дагуу хариуцлага тооцно. Бид болсон үйл явдлыг хаацайлж, нуух санаагүй. Ажлын хэсгийн дүгнэлтээр алба хаагчийн буруутай нь тогтоогдвол Цагдаагийн албан тухай хууль, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага тооцно" гэдгийг нэмж дурдлаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ