100 хүн тутмын 85 нь ББСБ-д зээлтэй

| Нийтэлсэн Mar 11, 4:04 | Эдийн засаг

Үзсэн : 237

    tugrug belen

     Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий банк бус, санхүүгийн 534 байгууллага (ББСБ) өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулав. Энэ нь өмнөх оноос 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Нийт ББСБ-уудын 5.2 хувь нь гадаадын, 94.8 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай аж. 2021 онд ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 703 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар  өсжээ.

  Гадаад хөрөнгө оруулалт бүхий ББСБ-уудын 12 нь Японы, зургаа нь БНСУ-ынх бол АНУ, Их Британийнх тус бүр хоёр, үлдсэн нь Малайз, Хонгконг, Канад, БНХАУ зэрэг бусад улсын хөрөнгө оруулалттай аж. 2021 оны байдлаар ББСБ-уудын нийт хөрөнгө ДНБ-ий 6.9 хувьтай тэнцэж байжээ.

   Улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-ын дийлэнх буюу 84.5 хувь нь Улаанбаатарт байна. Нийт зээлдэгчдийн тоо 1.7 сая буюу давхардсан тоогоор насанд хүрсэн 100 хүн тутмын 85 нь ББСБ-аас зээл авчээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол