03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 22, 15:03 | ЭНТЕРТАЙНМЕНТ
Блэк Чаина болон реалити шоуны од Роб Кардашиан нар сүй тавьж байсан бөгөөд тэд хоёр настай охинтой. Хос үерхэж эхлээд удалгүй "Rob & Chyna" реалити шоуг эхлүүлсэн ч нэг улирлын дараа цуцлагдсан юм.
Тэгвэл Блэкийн зүгээс Крис болон түүний охид Кайли Женнер, Клоэ Кардашиан, Ким Кардашиан нарыг нэр төрд халдан, шоуны гэрээнд хөндлөнгөөс оролцсон хэмээн шүүхэд өгчээ.
“Associated press” агентлагийн мэдээлснээр, Крис Женнер үүнд огт оролцоогүй, хос салсан учир шоу өндөрлөсөн хэмээн тайлбар өгчээ.
Долоо хоног шахам үргэлжлэх уг шүүх хурлаар Кардашианы гэр бүлээс 100 сая ам.доллар нэхэмжилж буй асуудлыг шийдэх аж.
Эх сурвалж: Latimes.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ