01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 5, 16:04 | Байгаль орчин
“Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийн оролцогчид өнгөрсөн бямба гарагт Минж үржүүлэх, нутагшуулах болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр сурагчид минжтэй танилцан, “усны инженер” гэгддэг түүний экосистемд үзүүлдэг үр нөлөө, ач холбогдлыг мэдэж авчээ. Мөн эх орныхоо цэнгэг усны нөөц, үнэ цэнийг ойлгон, үе тэнгийнхэндээ сурталчлан таниулах мэдлэг хуримтлуулсан тухайгаа ярьсан байна.
Минж үржүүлэх, нутагшуулах төвд одоогоор 48 минж амьдарч байгаа аж. Тус амьтныг үржүүлэх ажлыг 2012 оноос эхлүүлж, өнөөг хүртэл нийт 67 минжийг Туул голын эхэнд нутагшуулсан байна. Минж нь амьдарч буй орчныхоо экологийн тэнцвэрийг хамгийн сайн хадгалдаг амьтан юм. Учир нь минж голын эхэнд суваг, шуудуу ухаж, хөрсийг намагжуулдаг. Ингэснээр орчны чийгшил нэмэгдэн, улмаар усны түвшин ихсэх үндэс болдог аж. Тус төвийнхөн цаашид 100-150 минж үржүүлэн, бусад голд нутагшуулахаар зорьж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ