0-6 насны хүүхдүүдийн цогц хөгжлийг дэмжих сүлжээ байгууллаа

| Нийтэлсэн Apr 14, 16:04 | НИЙГЭМ

Үзсэн : 346

stages-of-drawing-3Цэцэрлэгийн хүрэлцээ муутай манай улсад бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоно гэдэг туйлын хүндрэлтэй. Үндсэндээ хөтөлбөр, төлөвлөгөө цөөнгүй байдаг ч нэг ангид олон хүүхэд хүмүүждэг тул хоол, унд, унтуулж, босгох гэсээр бүтэн өдөр өнгөрдгийг хэн хүнгүй л мэддэг.

Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яам, “Лоринэт” сан (Lorinet foundation)-гийнхан бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай өнөөдөр уулзлаа. Тус уулзалтаар сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн байдал, бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих чиглэлээр боловсруулж буй бодлогын баримт бичиг, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө зэргийг оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлсэн байна.

Үүний үр дүнд албаныхан “Бага насны хүүхдийн цогц хөгжил” боловсролын хамтарсан сүлжээг байгуулсан нь дээр гэж үзлээ. Уг сүлжээний зорилго нь 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хамгааллын чиглэлээр явуулж буй бүх байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, мэдээлэл, туршлага солилцох, бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчийн боловсролыг дэмжих зэрэгт хамтран ажиллах аж.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол